Манай компани хоол үйлдвэрлэл, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ресторан, хүлээн авалт, катеринг, хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг.
Бүтээгдэхүүн маань найдвартай, нандин байж үйлчилгээ маань найрсаг байх гэдэг бидний хувьд таны өмнө барих эрхэм чанар.
Бид Монгол улсын үндэсний, НАЙДВАРТАЙ үйлдвэрлэгч компани.
Хоол үйлдвэрлэлийн зах зээлд хэрэглэгчдийн итгэл, найдвар, талархал, бахархлыг хүлээсэн, үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ чанараар улсдаа төдийгүй, олон улсад тэргүүлэх эгнээнд манлайлахыг эрмэлзэн ажиллаж байна.
Бид нэг гэр бүлийн НАЙРСАГ компани.
2002 он.
Дэмбэрэл эмээгийн санаачлагыг түүний отгон хүү Э. Энхбаатар дэмжсэнээр амттай сайхан бууз, баншийг уламжлалт аргаар боловсруулж ирсэн компанийн 20 жилийн түүх эхэлжээ. Тэр үед түргэн үйлчилгээний цайны газар байгуулагдаж байсан бол өдгөө 9 салбартай хоол үйлдвэрлэл, үйлчилгээний томоохон үйлдвэрлэгчдийн нэг болтлоо өргөжин тэлсэн байна.